Австрали Ойрхи Дорнодод цэргийн тандалтын нисэх онгоц байршуулж, Арабын нэгдсэн Эмират Улсад пуужин илгээнэ гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ тэд Иранд цэрэг оруулахгүй гэдгийг Ерөнхий сайд Энтони Албанез хариуцлагатайгаар онцлов.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Австралийн энэхүү дэмжлэг нь Персийн булангийн орнуудад Иранаас ирж буй цохилт, довтолгооноос хамгаалахад нь туслах болно гэж тэрбээр мэдэгдээд буй. "Бидний оролцоо зөвхөн хамгаалалтын шинжтэй. Өөрөөр хэлбэл, бүс нутагт байгаа австраличуудыг хамгаалах зорилготой" гэж Албанез сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.
Австрали нь “Боинг” компанийн үйлдвэрлэсэн “E-7A Wedgetail” сэрэмжлүүлэг, хяналтын системийн нэг нисэх онгоцыг Персийн булангийн орнуудын агаарын орон зайг хамгаалах зорилгоор дөрвөн долоо хоногийн хугацаагаар байршуулах юм. Мөн Арабын Эмиратад дунд тусгалын пуужингуудыг нийлүүлэхээр болж байна.
Мөргөлдөөн эхлэхэд 115,000 орчим австрали иргэн Ойрхи Дорнодод байжээ. Персийн булангийн хэд хэдэн хот Ираны пуужингийн довтолгоонд өртсөнөөс хойш одоогоор 2600 австрали иргэн арилжааны нислэгээр эх орондоо ирээд байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557