Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Их Британийн парламентын доод танхимын гишүүд 16 хүртэлх насны хүүхдэд сошиал медиа хэрэглэхийг хориглох саналыг няцаалаа. Өнгөрсөн оны сүүлчээр Австрали “ TikTok”, “Instagram”, “Snapchat” зэрэг платформуудыг хүүхдүүд хэрэглэхийг хориглосон анхны орон болсон бөгөөд үүнтэй төстэй төлөвлөгөөг Их Британийн Лордуудын танхим нэгдүгээр сард дэмжсэн юм.
Гэвч Ардын танхим энэ загварыг няцааж, харин Боловсролын сайд Оливия Бэйлигийн санал болгосон, илүү уян хатан зохицуулалттай хувилбарыг дэмжлээ. Бэйлигийн санал нь тодорхой насны хүүхдүүдэд сошиал медиа үйлчилгээ болон чатботуудад нэвтрэхийг хязгаарлах, хориглох эрхийг холбогдох алба болон Шинжлэх ухааны сайдад олгох юм.
Либерал ардчилсан төлөөлөгч Мунира Уилсон энэ асуудлаар "Хор уршигтай сошиал медиаг хориглох үүрэг хүлээхгүй байгаа нь хачирхалтай. Эцэг эх, гэр бүлд тодорхой баталгаа хэрэгтэй байна" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Их Британи, #Сошиал медиа, #хүүхэд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557