Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Канад болон Энэтхэгийн хоорондын харилцаа хоёр жилийн өмнө хурцадсанаас үүдэн зогссон чөлөөт худалдааны хэлэлцээг сэргээхээр тохирсон тухай Нью-Дели мэдээллээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Йоханнесбург хотод болсон G20 дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж, ийм шийдвэр гаргасан байна. 

Энэ хүрээнд талууд эдийн засгийн том амбицтай, иж бүрээ түншлэлийн хэлэлцээг эхлүүлж, хоёр улсын худалдааг 2030 он гэхэд 50 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна. Мөн цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, урт хугацаанд уран  нийлүүлэх талаар хэлэлцэж буй.

2023 онд Канадын Сингх салан тусгаарлагчийн амийг хохироосон хэрэгт холбоотой гэжЭнэтхэгийн Засгийн газрыг Оттава буруутгасны дараа талуудын харилцаа хурцадсан бөгөөд энэ оны зургаадугаар сард Моди, Карни нар уулзсанаар сэргэж эхэлсэн гэж шинжээчид онцолж байна.

Канадын Ерөнхий сайд Карни “Энэтхэг бол дэлхийн тав дахь том эдийн засаг. Энэ хэлэлцээр нь Канадын бизнес, ажилчдад шинэ боломж нээнэ” хэмээв.

Эх сурвалж: Reuters 

#Канад, #Энэтхэг,