Баруун Украйны Тернопиль хот руу  лхагва гарагийн шөнө Орос дрон, пуужингаар довтолсны улмаас 26 хүн амь үрэгдэж, олон хүн сураггүй алга болоод байна. Украины Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, мөн 100 орчим хүн шархадсан аж. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тернопильд хэд хэдэн орон сууцны барилгын дээд давхрууд бүрэн нурсан бөгөөд гал  унтраах ажиллагаа үргэлжилж байна. 

Дайралт болсон өдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Туркт айлчилж, Оростой энхийн хэлэлцээг сэргээх боломжийн талаар ярилцаж байсан юм.

Зеленский “Энгийн иргэдийн эсрэг хийж буй ийм харгис дайралт нь Орост үзүүлж байгаа шахалт хангалтгүй байгааг харуулж байна. Хатуу хориг арга хэмжээ, Украинд үзүүлэх тусламж энэ байдлыг өөрчилж чадна” гэж мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины дайныг дуусгах зорилгоор боловсруулсан АНУ-ын төсөлд Украины зарим нутаг дэвсгэр болон зэвсгийн хэмжээг бууруулах заалтууд багтсан бөгөөд энэ төслийг Киевээр хүлээн зөвшөөрүүлэхээр хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters 

#ОРос, #ОХУ, #Украйн,