Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Японы Ерөнхий Санаэ Такаичи Тайванийн асуудлаар хийсэн мэдэгдлийн улмаас хоёр улсын зөрчил хурцдаж байна. Хятад энэ сард Японоос далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглохоор болсныг тус улсын хэвлэлүүд мэдээллээ. 

Хятадын тал өмнө нь 2023 онд Фүкүшимагийн атомын станцын усыг далай руу юүлж байна гэсэн мэдээллийн улмаас далайн бүтээгдэхүүний импортыг хориглоод байсан ч өнгөрсөн зургаадугаар сард хоригоо сулруулж, Японы 37 мужаас бүтээгдэхүүн нийлүүлэхийг зөвшөөрснөө мэдэгдээд байсан юм. Энэ удаагийн импортын хоригийг бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дахин нягтлах шаардлага тавьснаас үүдсэн гэж Японы хэвлэлүүд мэдээлж буй. Японы Хөдөө аж ахуйн сайд Нориказу Сузукигийн мэдээлснээр, ойролцоогоор 700 экспортлогч Хятадад бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлт гаргасан ч одоогоор гурван компани л зөвшөөрөл аваад байгаа аж.

Үүний зэрэгцээ энэ зөрчилтэй холбоотойгоор олон аялал цуцлагдаад байна. Хятадын агаарын тээврийн 10 гаруй компани арванхоёрдугаар сарын 31 хүртэл Япон руу хийх байсан олон нислэг цуцлагдсаныг онцолж буй. Зарим эх сурвалжид мэдээлснээр, 500,000 орчим тасалбар цуцлагдаж, зорчигчид мөнгөө буцаан авч байгаа аж. 
Мөн Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, энэ сарын 23-нд Бээжин хотод болох байсан хоёр улсын судлаачдын уулзалт хойшлогдсон бөгөөд Хирошима хотод товлогдсон Япон-Хятад нөхөрлөлийн арга хэмжээ ч цуцлагджээ. Түүнчлэн Хятадын кино театруудад гарах япон кинонуудын нээлтийг зогсоогоод буй. 

Ташрамд, Санаэ Такаичи “Хятад Тайваньд халдаж, Японд аюул учруулбал бид хариу арга хэмжээ авч магадгүй” гэж мэдэгдсэн бөгөөд Хятадын тал мэдэгдлийг эрс буруутгаж, энэ үгээ буцаахыг шаардсан. Үүний зэрэгцээ тэд иргэддээ хандан Япон руу аялахгүй байхыг зөвлөөд буй.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Япон,