Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Баруун Украины Львов, Тернополь хотууд руу Орос пуужин, дроноор халдсаны улмаас томоохон дэлбэрэлт болжээ. Украины Эрчим хүчний яамны мэдэгдэж буйгаар, оросууд тус улсын эрчим хүчний дэд бүтцийг онилон халдсан бөгөөд бүсийн зарим хэсэгт цахилгаан тасалдаад буй аж.
Дайралтад өртсөн Тернополь хотод олон давхар орон сууцны барилга сүйдсэн бол Львовын цахилгааны шугамууд гэмтээд буй аж. Одоогоор нас барсан, гэмтсэн хүмүүсийн тоо тодорхойгүй байна. Украины баруун талаар хиллэдэг НАТО-гийн гишүүн улсууд болох Польш энэхүү халдлагатай холбоотойгоор Ржешов, Люблины нисэх онгоцны буудлуудыг түр хааж, агаарын орон зайгаа хамгаалахын тулд онгоцнуудыг бэлэн байдалд оруулаад буй аж.
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Европын орнуудад айлчилж, зэвсэг болон санхүүгийн тусламж авах хэлэлцээ хийсээр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#дэлбэрэлт, #УКраин, #Баруун Украин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3538