Баруун Украины Львов, Тернополь хотууд руу Орос пуужин, дроноор халдсаны улмаас томоохон дэлбэрэлт болжээ. Украины Эрчим хүчний яамны мэдэгдэж буйгаар, оросууд тус улсын эрчим хүчний дэд бүтцийг онилон халдсан бөгөөд бүсийн зарим хэсэгт цахилгаан тасалдаад буй аж.