Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такайчи парламентын чуулганы үеэр “Хятад Улс Тайвань руу халдвал Японы аюулгүй байдалд заналхийлж болзошгүй. Тиймээс цэргийн хариу арга хэмжээ авах нөхцөл үүсэж магадгүй” гэж мэдэгдсэнээс хурц маргаан дэгдээд буй. Бээжин үүнийг эрс эсэргүүцэж, Тайванийн асуудалд ямар нэгэн байдлаар оролцвол даруй арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн. 

Тэгвэл Японы Гадаад хэргийн яамны төлөөлөл энэ долоо хоногт Бээжинд Хятадын талтай уулзаж хэлэлцэхээр төлөвлөж байна.  Ерөнхий сайд Такайчигийн энэхүү мэдэгдэл нь Японы аюулгүй байдлын бодлого өөрчлөгдсөн гэсэн үг биш гэдгийг тэд  тайлбарлаж, зөрчлийг намжаах арга хэмжээ авах төлөвтэйг ажиглагчид онцолж байна. 

Японы эрх баригчид өмнө нь  ийм мэдэгдэл хийж байгаагүй бөгөөд энэ нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Тухайлбал, БНХАУ Японд аялахгүй байхыг иргэддээ уриалж байгаа бөгөөд  хэрэв хятад жуулчдын тоо 2012 оны хоёр улсын маргааны үеийнх шиг 25 хувиар буурвал Японы эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх ч төлөвтэй. Үүний зэрэгцээ Японы аялал жуулчлал, жижиглэнгийн салбарын хувьцаанууд даваа гарагийн байдлаар огцом унасан үзүүлэлттэй байна. 

Эх сурвалж: Reuters 

#ХЯтад, #Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такайчи,