Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. 

Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйл , намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Хяналтын ерөнхий хорооны болон Бага хурлын гишүүдийг сонгоно.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Ажлын хэсэг намын хороо, үүрүүд, дэргэдэх байгууллагуудаар дамжуулан гишүүдээс санал авч, намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан бөгөөд 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Дээрх дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилж буйгаараа онцлогтой. Мөн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам” тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайланг хэлэлцэж, тогтоол гаргана.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

10:01, 2025-11-17

Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг баталлаа

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг хэлэлцлээ.  

Өглөөний 09:00 цагаас эхэлсэн хэлэлцүүлэг арав гаруй цаг үргэлжилж, гишүүд үндсэн дүрмийн өөрчлөлтийг тал бүрээс нь хэлэлцэж, санал бодлоо хэлсэн юм.

Ингээд Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталлаа.

14:56, 2025-11-16

Д.Дэмбэрэл: Сонгуульд ялсан бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн дүрэм одоо ч хэвээрээ

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. МАН-ын гишүүн Д.Дэмбэрэл мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

12:45, 2025-11-16

Их хурлын редакцын комиссыг Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын тогтоолоор Бичиг баримт боловсруулах, редакцын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна. 

Тус комиссын даргаар Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн, Нарийн бичгийн даргаар Социал демократ Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар ажиллаж байна.

Бичиг баримт боловсруулах, редакцын комиссын гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Б.Энхмандах, УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэцэг, Намын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар ажиллаж байна.

Мөн тус комиссын орон тооны бус гишүүнээр намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ахлах ажилтан Д.Балдангомбо ажиллан баримт бичгийг боловсруулж байгаа юм.

#онцолсон, #livetext, #Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал,