Live
УЛААНБААТАР

Д.Сумъяабазар: “Зайсан хилл” цогцолборын тусгай зөвшөөрлийг цуцал

Энэ сарын 15-нд “Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр “Зайсан Хилл” цогцолбор нь гурав дахь удаагаа зөрчил гаргаж байгааг хотын дарга хэллээ. Тодруулбал,

  1. Улаанбаатар хотын ЗАА-тай хариуцлагын гэрээ байгуулаагүй,
  2. Түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн,
  3. 2021 оны наймдугаар сараас хойш 3 удаагийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн,
  4. Наймдугаар сарын 3-наас хойш зөрчлийн 10 гаруй удаагийн үйлдэл гаргасан байна.

Энэ үйлдлүүдэд мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас шаардлага тавьж ирсэн. Камертон хамтлаг нь тоглолт зохион байгуулах талаараа НОК-т мэдэгдээгүй байна. Тиймээс хариуцлагын гэрээ байгуулаагүй Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага тооцож, ажил албан тушаалтай нь ярина гэдгээ хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ.

Мөн “Зайсан хилл” цогцолборт зөрчлийн хэрэг нээн, шалгаж байгаа бөгөөд маргааш шүүхэд шилжүүлж, зохих хариуцлагыг тооцно гэдгийг нийслэлийн Цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргал мэдэгдэв.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Бид Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлалтай “Зайсан хилл”-д шалгалт явууллаа. “Собт трэйд” компани энэ барилгыг эзэмшдэг. Тэд дотогш нэвтэрч буй хүмүүсийн халууныг шалгаагүй, ажилчдынхаа халууныг шалган бүртгээгүй. Хоолны газар нь ариун цэврийн шаардлага хангаагүй. Хүн хоорондын зайг баримтлаагүй. Тоглолт  үзсэн хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Бид Зөрчлийн хэрэг нээлгэн шалгуулна. “Софт трэйд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна” гэв. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet