COVID-19

Сидней хот вакцин хийлгэсэн австраличууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд тусгаарлалтгүй зорчих боломжийг нээнэ

Арваннэгдүгээр сараас эхлэн вакцин хийлгэсэн Австралийн дотоодын аялагчид болон оршин суугчдын эцэг эх тусгаарлалтанд хамрагдахгүйгээр Сиднейд очих боломжтой болно.

Ерөнхий сайд Скотт Моррисон австраличууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд нэн тэргүүнд ач холбогдол өгч, үүний дараа тус улс цагаачид, бизнес аялагч, суралцах визтэй хүмүүс болон жуулчдыг харгалзан үзэх болно гэж хэлэв.

Австрали улсын хил 2020 оны гуравдугаар сараас эхлэн хаагдсан бөгөөд зөвхөн тус улсын иргэд болон байнгын оршин суугчид өөрийн зардлаар 14 хоногийн зочид буудлын тусгаарлалтад хамрагдах шаардлагатайгаар нэвтэрч байсан юм.

Вирустай тэмцэх бодлогын дагуу зарим мужуудын хил хаалттай байгаа тул Австрали доторх аялал хязгаарлагдмал хэвээр байна. Квинсленд, Баруун Австрали, Өмнөд Австрали, Тасмани, Хойд Нутаг Дэвсгэр зэрэг мужууд NSW болон Виктория зэрэг халдвартай мужуудын аялагчдыг өөрсдийн мужид нэвтрэхийг хориглосон байна. Эдгээр мужууд хэзээ дахин нээгдэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet