Хоёр долоо хоногийн өмнө Луврын музейгээс үнэт эдлэл хулгайлсан хэргийн хоёр сэжигтэн зарим зүйл ангиар буруугаа хүлээсэн тухай Парисын прокурор Лор Бекко мэдэгдлээ.
Энэ хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан, 30 орчим насны хоёр эрэгтэй музейн Аполлон танхимд цахилгаан багаж ашиглан нэвтэрч, Францын хаадын үнэт эдлэлийн цуглуулгаас хулгайлсан дөрвөн этгээдийн хоёр нь байх магадлалтай гэж мөрдөн байцаагчид үзэж байна.
Энэ хоёр сэжигтний нэг нь Алжир руу нисэхээр завдаж байгаад баривчлагдсан бол нөгөө нь Францад байсан гэж прокурор онцлов. Тэд хоёулаа өмнө нь гэмт хэрэг үйлдсэн бүртгэлтэй байсан бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж буй тул яг ямар зүйл ангиар, ямар үйлдэлд буруугаа хүлээснийг нь мэдээлэх боломжгүй байгаа юм.
Хулгайд алдсан үнэт эдлэлүүдийг одоогоор олоогүй байгаа бөгөөд Луврын музей энэ хэргийн дараа үнэт эрдэнийн үзмэрүүдээ Францын Төв банкны сейфэд шилжүүлэн хадгалж, харуул хамгаалалтаа чангатгаад байна.
Эх сурвалж: ВВС

#онцолсон, #Парис, #Луврын музейн хулгай,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557