БАЙГАЛЬ ОРЧИН

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Хармай багийн Бусын гол гэдэг газар өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний 09:52 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна.

 Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг даргаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй. Хохирол учраагүй” гэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet