НИЙГЭМ

Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдэж, Замын-Үүд боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Гэрэл зургийг
MPA.mn

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэний улмаас хөл хорио тогтоож, Замын-Үүд, Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Тодруулбал, Эрээн хотод хил дээр ажиллаж байсан ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоож, бүх нийтийн шинжилгээнд хамруулах болсон байна. Үүнтэй холбоотойгоор Эрээн боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг өнөөдрөөс (2021.10.14) эхлэн түр хязгаарласан талаар хилийн төлөөлөгч мэдээлэв. Тус хотод өнөөдөр 12:00 цагаас эхлэн шинжилгээ авч эхэлсэн бөгөөд хариунаас хамаарч хөл хориог хэд хоногоор тогтоохыг шийдвэрлэх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet