Оросын арми Украины хэд хэдэн хот руу дрон болон пуужингаар довтолсны улмаас зургаан хүн, тэр дундаа хоёр хүүхэд амиа алдсан талаар Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
Энэ дайралтаас хэдхэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтэй хийхээр төлөвлөж байсан дээд хэмжээний уулзалтаа хойшлуулсан тухай мэдэгдсэн юм.
Кремль гал зогсоох тухай АНУ болон Европын удирдагчдын уриалгаас татгалзаж, довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Ингэхдээ тэд Украины дэд бүтцийн гол обьектуудыг онилсоор буй.
Ташрамд, Зеленский өнгөрсөн баасан гарагт Трамптай уулзаж, Украины армид холын зайн тусгалт пуужин нийлүүлэх талаар хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй аж.
Эх сурвалж: ВВС

Эрдэнэт-Овоо:
USD | 3568