Гэрэл зургийг MPA.mn
Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлтэй уулзана.

МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл: Та бүхний саналтай нийцэхгүй байна. Бид цалингаа 30 хувиар нэмэгдүүлэх гэж ажил хаялт зарлаагүй. Хувь багш нарын зовлонг ойлгохгүй, төрийн болохгүй бүтэхгүйг ярьж аргацааж байгаад гайхаж байна. Шинэ багш нэмэгдэлтэйгээ 2,8 сая төгрөг авах ямар ч боломжгүй. Сайд нар хамт суугаад ийм мэдээлэл өгч байгаад харамсаж байна. Бид цалинг нэмэгдүүлэх гурван шатаар дамжсан, шууд ажил хаялт зарлаагүй. Бид улс төрждөг байгууллага биш, бид улс төржөөгүй. Бид одоо шийдвэр гаргах боломжгүй, хамтын шийдвэр учир та бүхний ярьсныг дамжуулна. 2023 онд хийсэн хэлцэл суурь цалинг 30 хувь нэмнэ гэж хэлэлцсэн, тухайн үед талбай дээр 3 хоног суулт хийж байж ийм хэмжээнд хүрсэн шүү.

Гэрэл зургийг MPA.mn
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Зөвхөн багш нар биш, бүх салбарт цалингаа нэмүүлэх шаардлага байгаа. Хэрэв нэг хэсгийнх нь цалинг нэмэх юм бол хувийн хэвшил ч цалингаа нэмүүлнэ гэнэ. Бид урсгал зардлаа танаад, зохицуулах талаар уулзалтууд хийсээр байна. Цалинг цаашид тогтвортой нэмэх талаар тохиролцоонд хүрэх байх гэж найдаж байна.

Гэрэл зургийг MPA.mn
Боловсролын сайд П.Наранбаяр: Бид хамтын хэлэлцээр байгуулж байсан. Үүн дээр үндсэн цалинг 2023 оны түвшингээс бууруулахгүй гэдэг гэрээ байгаа. Энэ гэрээний дагуу явж байгаа, үүнийхээ хүрээнд дахин хэлэлцээ хийхийг хүсье. Энэ ажил хаялтын золиос нь хүүхдүүд байж болохгүй.

Гэрэл зургийг MPA.mn
Сангийн сайд Б.Жавхлан: Төсөв гарчихсан байгаа, та бүхний шаардлагыг удаа дараа сонссон. Өнөөдрийг хүртэл цалин тэтгэвэр тэтгэмж огт нэмэгдээгүй биш, 2023, 24 оны үед дорвитой нэмж ирсэн. Бид тооцооллуудаа хийж үзээд 2026 оны нэгдүгээр сараас 20 хувь, долоодугаар сараас 30 хувь нэмэх тооцолол гаргасан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд мөнгөн дүнгээрээ хамгийн их нэмэгдсэн салбар, тэгэхээр боловсролын салбар орхигдсон гэдэг худлаа. Одоо багш нарын цалин нэмэгдлүүд нь ороод 3,3 сая хүрдэг. Цаашдаа үр дүнд суурилж нэмдэг энэ зарчмаараа явна.
Сангийн сайд, Боловсролын сайд, ГБХНХ-ын сайд нар төрийн ордонд МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлтэй уулзаж байна.

#онцолсон, #live, #livetext, #МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл,