Egazar.gov.mn цахим системээс газрын бичиг баримт хэвлэж авах боломжтой боллоо

Иргэд egazar.gov.mn цахим системд нэвтрэн газрын бичиг баримтыг хэвлэж авах боломжтой боллоо гэж БХБЯ-наас мэдээллээ.
Тухайлбал, захирамж нь гарсан газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг иргэн өөрөө хэвлэж авч ашигласнаар авлига, хүнд суртлаас ангид, төрийн үйлчилгээг илүү хялбар, хурдан авч чадах нь ээ.


Хариулах