Хятадын ганц бие хүмүүсийн баяр буюу арваннэгдүгээр сарын 11-нийг тохиолдуулан болдог томоохон хямдрал энэ жил хугацаанаасаа өмнө буюу аравдугаар сард эхэллээ. Цахим худалдааны “Alibaba” компани энэ жилийн 11.11-ийн хямдралыг аравдугаар сарын 15-нд эхлүүлж байгаагаа мэдэгдэж,  хиймэл оюун ашиглан хэрэглэгчдэд тохирох бүтээгдэхүүн санал болгох системээ сайжруулж, онлайн навигацыг хялбарчилснаа зарлав. Ингэснээр хүмүүсийн их хэрэглэдэг “Таобао”, “Пиндуодуо” зэрэг платформ хямдралын хувь, бэлэг, ваучераа сурталчилж эхлээд байна. 

“Alibaba” компанийн анх санаачилсан энэхүү хямдрал нь дэлхийн бусад улсад болсон “хар баасан гараг”-тай адил бөгөөд энэ үеэр цахим худалдааны бүх платформ бүтээгдэхүүнээ хямдруулан худалддаг. Сүүлийн жилүүдэд хятад хэрэглэгчид худалдан авалтаа танаж, мөнгөө илүү хэмнэлттэй зарцуулах болсон учир зах зээлээ эрчимжүүлэхээр ийнхүү уламжлалт хямдралаа эрт зарлаж байна гэж ажиглагчид онцолж байна. 

Түүнчлэн залуусын дунд ажилгүйдэл өсөж, үл хөдлөхийн зах зээлийн хямрал үргэлжилж байгаа нь худалдаа, үйлчилгээний салбарт ч нөлөөлж буй. Засгийн газар иргэдийнхээ хэрэглээг идэвхжүүлэх зорилгоор гэр бүлийн тэтгэмж, цалингийн нэмэлт, бараа бүтээгдэхүүний хямдрал зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч жижиглэнгийн худалдааны өсөлт хүлээлтэд хүрч чадахгүй байна.

Эх сурвалж: BBC 

#ХЯтад, #Ганц биечүүдийн өдөр,