Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь МАН-ын ээлжит бус хурал яг одоо (2025.10.14 18.45) төрийн ордонд болж байна. Хуралд эмч, багш нарын цалинг хэрхэн нэмэх асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатар оруулж ирсэн бөгөөд 38 гишүүн хуралд сууж байгаа аж.

Ташрамд, УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааныг дэд дарга нь удирдаж байгаа бөгөөд бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь оролцсонгүй. Хуралдаан дууссаны дараа хэвлэлийн хурал хийнэ гэж мэдэгдээд байна.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

19:44, 2025-10-14

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр "Намын бүлгийн ажиллах журмын дагуу санал хурааж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг томилсон" гэж мэдээллээ.

19:40, 2025-10-14

Ерөнхий сайд Г.Занданшатар: Багш нарын цалинг 15-20, эмчийн цалинг 10-15, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэн

Ерөнхий сайд Г.Занданшатар дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулж нийтлээд байна.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд иргэд, олон нийт та бүхэнд зарчмын байр суурь, шийдвэрийнхээ талаар танилцуулъя.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая. 
Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно.

Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Тэмцэл үргэлжилж байна" гэжээ.

#онцолсон, #live, #МАН, #livetext,