ДЭЛХИЙН МЭДЭЭ

Чипний хомсдол “Apple”-ийн хувьцааны үнийг 1.2 хувиар бууруулав

Дэлхий даяар компьютерын чип хомсдсоны улмаас “Apple” 2021 оны сүүлийн улиралд 90 сая ширхэг “iPhone 13” үйлдвэрлэх төлөвтэй байсан ч 10 сая хүртэл болгож бууруулна гэж “Bloomberg” мэдээлэв.

Энэхүү мэдээний дараа “Apple”-ийн хувьцааны үнэ 1.2 хувиар буурсан байна. Мөн “Apple”-д хангалттай хэмжээний чипийг хугацаандаа нийлүүлж чадахгүйд хүрсэн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Broadcom” болон “Texas Instruments”-ийн хувьцааны үнэ нэг хувиар буурчээ.

Есдүгээр сард “Apple” компани “iPhone 13”, “iPhone 13 mini”, “iPhone 13 Pro”, “iPhone 13 Pro Max” гэсэн дөрвөн шинэ загварыг танилцуулсан. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 17-нд эхэлж, есдүгээр сарын 24-нд хүргэгдсэн юм.

Долдугаар сард “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк хагас дамжуулагчийн хомсдол нь “iPhone” болон “iPad”-ийн борлуулалтад нөлөөлж болзошгүйг хөрөнгө оруулагчдад анхааруулж байсан. Хөрөнгө оруулалтын компани “Wedbush”-ийн тооцоолсноор ухаалаг гар утсыг 2022 оны эхээр худалдаанд гарна гэж үзэж байгаа тул чипний хомсдол нь “санаа зовох зүйл биш” гэдгийг онцолжээ.

Өөр бусад шинжээчид энэ дүгнэлттэй санал нэг байгаа бөгөөд хэрэглэгчид 5G сүлжээнд зориулсан төхөөрөмжүүдийг шинэчлэхийг эрэлхийлж байгаа тул “iPhone 13”-ийн борлуулалт өндөр байх болно гэж таамаглаж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet