Увс аймгийн 100 жилийн ойгоор бэлэн болон бэлэн бусаар 13.2 тэрбум төгрөгийн хандив цугласан байна. Мөн ойн баярт 180 мянга орчим зочин, аялагч жуулчин хүрэлцэн иржээ. 

Ойн хүрээнд 3.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийснээс 530 гаруй сая төгрөгийн ажлыг иргэн, ААНБ-ын хандиваар өрнүүлсэн юм. Харин зарим хандивлагч 5.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг өөрсдөө хийжээ. Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайдын багцаас 4.5 тэрбум төгрөгийн эрх шилжиж ирснээс 1 тэрбум гаруйгаар Улаангом сумын наадмын талбайн засвар тохижилт, инженерийн шугам сүлжээнд засвар хийсэн байна. Мөн Байгаль орчны яамнаас 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг эко ариун цэврийн байгууламжийг шийдэж өгчээ.

Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажилд энэ оны сүүлээр аудитын шалгалт хийхээр төлөвлөж байна.

#Увс,