Японы Киотогийн их сургуулийн профессор Сусумү Китагава, Австралийн Мельбурнийн их сургуулийн профессор Ричард Робсон, АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Омар М. Яги нар 2025 оны Нобелийн химийн шагналыг хүртлээ.
Тэд металл-органик бүтэц хэмээх шинэ төрлийн материалыг бүтээж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, мөн хуванцрын хэрэглээг бууруулах боломжийг нээсэн юм. Маш жижиг нүх, хонхорхой бүхий торлог бүтэцтэй энэ материалыг хүлэмжийн хийг барих, хорт хий, цөмийн бодисыг задлах зэрэг олон чиглэлд туршиж байна.
Китагава Сусумү 1951 онд Японы Киото хотод төржээ. Тэрбээр 1979 онд Киотогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоо тус сургуулийн профессор юм.
Ричард Робсон 1937 онд Их Британийн Гласберн хотод төрсөн байна. Мельбурны их сургуулийн профессор тэрбээр 1962 онд Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.
Омар М.Яги 1990 онд Урбана-Шампейн дахь Иллинойсын их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. 1965 онд Иорданы Амман хотод төрсөн тэрбээр одоо Калифорнийн их сургуулийн (Беркли) профессор юм.
Нобелийн энхтайвны шагналын эзнийг баасан гарагт зарлана.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3538