Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр Палестиныг зорьсон хөлгийн цуваанд байсан идэвхтнүүдийг Израил өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Тэгвэл уур амьсгалын идэвхтэн Грета Тунберг тэргүүтэй 170 хүнийг тэд өнөөдөр албадан гаргалаа.
Израилын зүгээс эдгээр идэвхтнийг Грек болон Словак руу нисэх онгоцоор тээвэрлэсэн гэж мэдээлээд буй. “Global Sumud Flotilla” хэмээх цувааны 42 хөлөг онгоцонд нийт 479 хүн байсан бөгөөд 341-г нь буцаан гаргасан бол 138 хүн Израилд саатуулагдсан хэвээр байна.
Газын бүслэлтийг давж, хүмүүнлэгийн тусламж хүргэх жим нээх, улмаар палестинчууд дайн, хямралд нэрвэгдэж байгааг зогсоох зорилготой эдгээр идэвхтнийг Израил суртал ухуулга хийж, “жүжиг тавьж” байна хэмээн мэдэгдсэн юм.
Грета Тунберг Афинд газардсан даруйдаа “Израилын хууль бус бүслэлтийг сөрөх хамгийн том оролдлого энэ байлаа. Энэ бол дэлхийн иргэдийн эв санааны нэгдэл. Засгийн газрууд үүргээ биелүүлж чадаагүй үед иргэд өөрсдөө зоримог алхам хийж буйг харуулсан үйл явдал” гэв.
Эх сурвалж: ВВС

#Израил,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557