Эверестийн зүүн оргилын бэлээр цасаар хүчтэй шуурсны улмаас 1000 гаруй аялагч, уулчин цасанд боогдсон тул тэднийг аврах ажиллагааг зохион байгуулж байгааг Хятадын хэвлэлүүд мэдээллээ.
Тосгоны иргэд, аврах багийнхан 4900 метрийн өндөрт байрлах кемпүүдийг цэвэрлэх, уулчид болон жуулчдыг аюулгүй газар хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор 350 гаруй хүнийг авраад байна.
Баасан гарагийн оройноос эхэлсэн энэхүү шуурганы талаар аялагч Чэнь Гэшүан “Цас нойтон, шуурга хүчтэй, хүйтэн байсан тул даарч осгох эрсдэл маш өндөр байлаа” гэж ярьжээ.
Тус бүсэд цаг агаарын нөхцөл хүндэрч, хөрш Непалд сүүлийн хоёр хоногт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, хөрс гулгаж, 47 хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: BBC

#Эверест,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555