Японы шар айраг үйлдвэрлэгч “Асахи групп” цахим халдлагад өртсөний улмаас дотоодын үйлдвэрүүдийнх нь үйл ажиллагаа зогсож, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаад байна.
Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр болсон халдлагын улмаас компанийн захиалга, хүргэлтийн систем нь доголдоод буй юм.
Тиймээс Японы томоохон сүлжээ болон жижиглэн худалдааны дэлгүүрүүд “Асахи” брэндийн шар айраг, савласан цайны нийлүүлэлт тасалдахыг хэрэглэгчдэдээ анхааруулж эхэллээ.
“Асахи” нь тус улсын шар айрагны зах зээлд тэргүүлэгч бөгөөд дэлхийн зах зээлд хэдийн танигдсан “Peroni”, “Pilsner Urquell”, “Grolsch” зэрэг брэндүүдийг эзэмшдэг.
Компанийн зүгээс халдлагын шалтгааныг тодруулж, арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн ч үйл ажиллагааг хэзээ бүрэн сэргээх нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдаагүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557