Израилын тэнгисийн цэргийн хүчин Газар дундын тэнгисээр Газыг чиглэж буй хүмүүнлэгийн тусламжийн хөлөг онгоцнуудын цувааг зогсоосон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв.
“Global Sumud Flotilla” нэртэй энэхүү цуваанд 40 гаруй жижиг онгоц, 500 орчим идэвхтэн нэгдэж Газын зурваст хүнсний тусламж, эмнэлгийн хэрэгсэл хүргэхийг зорьж байв. Хөлгийн цувааг зохион байгуулагчдын мэдээлснээр, Израил 13 хөлгийг зогсоогоод байна. Мөн нэг хөлгийг зориуд живүүлэхийг оролдсон гэсэн мэдээлэл гарсан ч Израилын тал ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик “Хүний амь нас хохирохгүй байх нь хамгийн чухал” хэмээн мэдэгдэж, хөлгийн цуваанд нэгдсэн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахыг онцолсон байна.
Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф харин Израилын энэ үйлдлийг шүүмжилж, олон улсын хууль зөрчиж буйг буруушаав. Израил энэ ажиллагааг санаатай өдөөн хатгалга гэж үзэж буйгаа илэрхийлэн, шаардлагатай арга хэмжээг авахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559