ХЭРЭГ ЗӨРЧИЛ

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 525 хэрэг шалгагдаж байна

Гэрэл зургийг
MPA.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 555 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 525 хэрэг шалгагдаж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet