Хэрэв АНУ цөмийн зэвсгээс бүрэн татгалзах шаардлагаасаа буцвал хэлэлцээ хийхэд татгалзахгүй гэж Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мэдэгдэв. Тэрбээр улс оронд нь тавьсан хориг арга хэмжээг цуцлуулахын тулд цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй гэж мөн онцолжээ.
“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж байсан сайхан дурсамж маань хэвээр. АНУ биднийг цөмийн зэвсгээс татгалзуулах гэсэн утгагүй, хатуу байр сууринаасаа ухарч, бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд энх тайвныг жинхнээсээ цогцлоохыг хүсэж байвал бид татгалзах ямар ч шалтгаан байхгүй ” хэмээн тэр Ардын ассамблейд хэлсэн үгэндээ тодотгосон байна. Хоёр улсын энхийн хэлэлцээ одоогоос зургаан жилийн мухардсан ч Өмнөд Солонгосын гадаад харилцааны шинэ бодлогоос улбаалан дахин сэргээх тухай одоо ярьж эхэлж буй юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа Хойд Солонгос жилдээ цөмийн 15–20 бөмбөг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ үйлдвэрлэлийг царцаах тохиролцоо цөмийн хөтөлбөрийг хумих алхам болно гэж мэдэгджээ.
“Үүний үндсэн дээр бид дунд хугацааны хэлэлцээ хийж харилцан итгэлцэл сэргэсэн үед цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх боломжтой” гэж Ли ярилцлагдаа онцолжээ.
Гэвч Ким Жон Ун ийм төлөвлөгөөг эрс няцааж, АНУ болон Өмнөд Солонгосын санал болгож буй шат дараатай яриа хэлэлцээ үнэн хэрэгтээ Хойд Солонгосын хүчийг сулруулах зорилгын илрэл хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#бнасау,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557