Live
УЛС ТӨР

СЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад өнөөдөр санал өгсөн сонгогчид оролцохгүй

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулий 140 хэсгийн хороо санал авч дуусаад, үүдээ хаалаа. СЕХ-ноос хэсгийн хороодын ирүүлсэн дүн мэдээг нэгтгэн танилцуулж байна. 

Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн ирцийн мэдээ:

  • Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрог /Хэнтий аймаг/ 18,796 сонгогч ирц бүртгэлд бүртгэгдсэн, 37.04 хувь,
  • Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрог /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчийн тоо 45,151, 39.61 хувь байлаа.

Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцсон нийт 17 хэсэг байгаагаас Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 16 хэсгийн хороо /хэнтий аймгийн Баянмөнх 18-30, 18-29, Хэрлэн-18-10, Жаргалтхаан 18-62, 18-65, 18-61, 18-63, 18-64 Баян-Овоо 18-33, 18-31, Цэнхэрмандал 18-82, Баян-Адарга 18-24, Баян-Овоо 18-32, 18-34, Дэлгэрхаан 18-58, 18-57/, 28 дугаар тойргийн 1 хэсгийн хороо /СХД-ийн 11-р хороо буюу 28-36 хэсэг/ байна.

Гэсэн хэдий ч дээрх хоёр тойрогт нэмэлт санал хураалт явуулах нь тодорхой боллоо. Мөн өнөөдөр өгсөн саналын хуудсыг санал тоолох машинд уншуулахаас гадна 100% гараар тоолж хяналтын тооллого хийнэ. Яг одоо хэсгийн хороодод хяналтын тооллого хийж эхэлсэн.

Ташрамд, нэмэлт санал хураалтад өнөөдөр санал өгсөн сонгогчид оролцохгүй. Учир нь тэдний саналыг тоолсон буюу тооцсон байгаа гэж СЕХ-ноос мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet