Израил Газ хот руу довтолгоогоо эрчимжүүлсний улмаас ням гарагт л гэхэд 30 орчим орон сууцны барилга сүйдэж, олон мянган хүн орон гэрээ орхиход хүрлээ.
Энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Израилд айлчилж, одоогийн нөхцөл байдал, цаашид хэрхэх талаар хэлэлцэхээр ирлээ. Рубио Израилын удирдлагуудтай уулзаж, Газын зурваст, ХАМАС-ын барьцаанд байгаа 48 иргэн, үүнээс улбаалсан зөрчил, цаашдын төлөвлөгөө, бүс нутгийн сэргээн босголтын талаар хэлэлцэхээ мэдэгдээд буй.
Үүний зэрэгцээ Израил Газыг эзлэх төлөвлөгөөгөө, ХАМАС-ыг бүрмөсөн устгах зорилгынхоо дагуу довтолгоогоо улам эрчимжүүлж буй. Өнгөрсөн долоо хоногт мөн Израил Катарын Доха руу агаараас цохилт өгч, ХАМАС-ын улс төрийн удирдлагыг онилон довтолсон нь шүүмжлэл, маргаан дагуулж, Арабын улсууд дээд хэмжээний уулзалт товлоод байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557