АНУ-ын Жоржия мужийн Эллабелл хот дахь “Hyundai” болон “LG Energy”-ийн хамтарсан цахилгаан автомашины үйлдвэрийн барилгын талбайд Холбооны цагаачлалын алба тусгай ажиллагаа явуулж, 475 ажилтныг баривчилсны 300 гаруй нь БНСУ-ын иргэд байжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар баривчлагдсан иргэдээ суллуулахаар тохиролцож, эх оронд нь авчрах бэлтгэл ажлыг эхлүүлснээ мэдэгдлээ. 
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан бол Цагаан ордны цагаачлалын асуудал хариуцсан ажилтан Том Хоман цаашид ч ажлын байруудад гэнэтийн шалгалт хийхээ мэдэгдэв.

Энэхүү явдал нь АНУ, Өмнөд Солонгосын Төрийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалт болж, хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амласнаас ердөө 10 хоногийн дараа болж буй. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #БНсу,