Газ хотыг бүхэлд нь эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн өмнө Израил цэргийн хүчээ зузаатгаж эхэллээ. Тодруулбал, нөөцийн буюу шаардлагатай тохиолдолд дайчлах цэргүүдийг хэдэн мянгаар нь татаж байна. Үүний зэрэгцээ ХАМАС-ын гол бэхлэлт гэгддэг Газын зах хэсэгт Израилын явган цэргүүд хэдийн тулалдаж эхэлсэн бөгөөд хот руу агаараас, газраас довтолж буй. 
Орон нутгийн эмнэлгүүдийн мэдээлснээр, өнгөрсөн шөнийн дотор бөмбөгдөлт, довтолгоонд 50 гаруй палестин иргэн өртөж нас барсан байна. Хэдийгээр энгийн иргэдийг аюулгүй бүс рүү нүүн шилжихийг Израил уриалж байгаа ч өнгөрсөн хоёр долоо хоногт 20 мянга орчим хүн л нүүж, бараг нэг сая хүн Газ хотод үлдсэн байна. 

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС-ыг ялж, тэдэнд барьцаалагдсан израил иргэдийг бүгдийг нь суллана гэж мэдэгдсэн. Харин хотыг бүхэлд нь эзлэх төлөвлөгөө нь одоо амьд үлдээд байгаа хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулна гэж иргэд үзэж буй. 
Сүүлийн хоёр жил үргэлжилж буй дайны улмаас Газад 63 мянган хүн үрэгдэж, өлсгөлөн, хүмүүнлэгийн хямрал газар аваад байна. 

Эх сурвалж: BBC 

#Газ, #Израил,