УЛС ТӨР

С.ОДОНТУЯА: ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд хүнд өвчтөнөө үүрээд, шатаар гүйж байна

Гэрэл зургийг
MPA.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ХӨСҮТ-ийн нөхцөл байдалтай танилцсан талаараа мэдээллээ.

Тэрбээр “ХӨСҮТ-тэй холбоотой гомдлын дагуу бид өнөөдөр (2021.10.07) очсон. Тус эмнэлэгт эрүүл мэндийн салбарын бэлэн байдал хэр байгаа талаар болон  халдварыг голчлон эмчилж буй ХӨСҮТ-ийн нөхцөл байдал ямар байгааг мэдэхээр ажиллалаа. Үнэхээр бэлтгэл алга, таазнаасаа нурж унахад бэлэн болсон байна. 1986 оноос хойш ХӨСҮТ-д засвар хийгдээгүй. Хүн гуйж байгаад хоёр өрөөг л засварлуулсан байна. Бусад өрөө, тасаг хангалтгүй, эмч, ажилтнууд бохир орчинд ажиллаж байна. Тус эмнэлэгт долоон жилийн хугацаанд 1.1 тэрбум төгрөг зарцуулсан. Үүгээр юу хийж амжуулах вэ дээ. Энэ төв одоо ч лифтгүй байна. Үүнээс болж хүнд өвчтөний бие янз бүр болоход эмч, ажилчид нь үүрч шатаар гүйдэг. Сангийн сайд энэ асуудлыг шийдүүлэхээр 3.2 тэрбум төгрөг гаргасан ч тендер нь асуудалтай байгаа. Энэ мэт нөхцөлд ХӨСҮТ-ийн эмч ажилчид ажиллаж байна” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet