Болгарын Самоков хотноо бөхийн төрлүүдийн U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
 
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр оноогоор цэвэр ялжээ.
 
Хагас шигшээд Японы Р.Хошиног 5:4-өөр илүүрхэж явсан ч харамсалтайгаар цэвэр ялагдсан тэрээр хүрэл медалийн төлөө Украины Р.Олександраг 9:8-аар ялж дэлхийн медальтан боллоо.
 
Нөгөө хүрэл медалийн эзнээр Бразилын Э.Родригес Батиста тодорсон бол Энэтхэгийн С.Сришти үзүүрлэн, Японы Р.Хошино түрүүлэв гэж МҮОХ-оос мэдээллээ.  

#мүох, #U20 насны ДАШТ,