Гэрэл зургийг MPA.mn

 “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам” нь улсын хилээр бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд мөрддөг үндсэн гол журам юм. Энэ журмыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын “Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гаалийн байгууллагын зарим үйл ажиллагаанд хяналт тавих” тухай ажлын хэсгээс дээрх журмыг хэт нүсэр, олон шат дамжлагатай, гадаад худалдааг хөнгөвчилж чадахгүй байна хэмээн дүгнэсэн. Мөн гаалийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэгт хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүрэг нэмэгдсэн, Монгол Улсын хилийн бүх боомтын импортоор оруулах барааны бичиг баримтын шалгалтыг хилийн боомт бүр дээр хийдэг байсныг Улаанбаатар хотод нэг цэгт буюу “Гаалийн бүрдүүлэлтийн цахим төв”-д төвлөрүүлэн хийдэг болсон нь энэ журмын төслийг шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. 

Иймд Гаалийн ерөнхий газраас “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж байна. Журмын төсөлд 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цахимаар авсан санал асуулгад 18314 оролцогч оролцож, төрийн болон төрийн бус 11 байгууллагаас ирүүлсэн 55, харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн 307 саналыг нэгтгэн судалж, журмын төсөлд хууль тогтоомжид нийцүүлэн тусгажээ.  

Өнөөдөр МҮХАҮТ-тэй хамтран зохион байгуулж байгаа тус журмын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт гаалийн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд, тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллага зэрэг гадаад худалдаа эрхлэгчид оролцож байна. 

Одоо мөрдөж байгаа журам нь 13 бүлэг харилцааг зохицуулсан, олон шат дараалалтай, баталгаажуулалт хийхээр нарийвчлан тогтоосон 198 зүйл бүхий заалттай байсныг 6 бүлэг харилцаа болгон цөөлснөөр 6 хэсэг, 105 зүйлтэй болгож багасгасан байна. Мөн 
-шат дамжлагыг цөөрүүлэх;
-Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх;
-Бусад байгууллагатай мэдээллийг цахим хэлбэрээр солилцох;
-Гаалийн улсын байцаагч бичиг баримтыг цаасан хэлбэрээр бүрдүүлэх, гарын үсэг зурах, баталгаажуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх;
-Гаалийн бүрдүүлэлтийн үе шат бүрд зарцуулах хугацааг тодорхой зааж оруулах;
-Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинэ журмын төсөлд тусгаж өгчээ. 

Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

#онцолсон, #ГЕГ, #хэлэлцүүлэг,