Украины Ерөнхийлөгч Зеленский Вашингтонд айлчилж, Дональд Трамптай уулзахаар бэлдэж буй. Энэ зуур Оросын цэргийн довтолгооны улмаас урьд шөнө Украинд 10 хүн амь үрэгдээд байна. Украин агаарын цэргийн командлалын мэдээлснээр, Орос 140 дрон, дөрвөн пуужингаар довтолсны улмаас Запорожья хотод гурван хүн нас барж, 23 хүн шархадсан бол Харьковт орон сууцны бүс дронд өртөж, 18 сартай болон 16 настай хүүхэд зэрэг долоон хүн амь үрэгджээ.

Мөн Хар тэнгисийн Одесс боомт дахь түлш, эрчим хүчний дэд бүтцийн байгууламж руу ч оросууд довтолжээ. Ерөнхийлөгч Зеленский энэ үйлдлийг Украины эрчим хүчний бие даасан байдалд заналхийлсэн, дипломат хүчин чармайлтыг гутаах гэсэн үйлдэл гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC

#АНУ, #Дайн, #ОРос, #УКраин, #Орос Украины дайн,