Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчид Вашингтонд айлчилж Дональд Трамптай уулзахаар боллоо. Орос, Америкийн Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзатын дараа Украины асуудлаар Зеленский Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцэх бөгөөд Европ үүнд дэмжлэг үзүүлж буй юм. Өнгөрсөн долоо хоногт Аляскт болсон уулзалтаар Трамп гал зогсоохоос илүүтэй энхийн гэрээ байгуулах байр суурийг чухалчилж байгаагаа илэрхийлсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч “Хэрэв энэ зөрчил үргэлжилбэл мянга мянган хүн амиа алдана. Бид ийм байдалд хүрээсэй гэж хүсэхгүй байна” хэмээн мэдэгдэв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Москва, Вашингтон хоёр Украины зарим газар нутгийг солилцох хувилбарыг авч үзэж байгаа аж. Оросын олон улсын төлөөлөгч Михаил Ульянов “Цаашид байгуулах энхийн гэрээ нь Украинд найдвартай аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой гэдэгт Европын холбооны удирдагчид санал нэг байна. Москва ч үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ Орос ч адилхан баталгаа авах эрхтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Эх сурвалж: Reuters

#Дайн, #Украины дайн, #Орос Украины дайн,