-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ- 

Хүүхэлдэй урлал 40 мянган жилийн түүхтэй аж. Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн урлагийн бүтээл нь хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэгдэн ирснээс өдийг хүртэл ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, түүх соёлын илэрхийлэл болох, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүргүүдийг гүйцэтгэсээр иржээ.

Харин Монолд 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжиж ирсэн юм.

Энэ удаагийн үзэсгэлэн Монгол хүүхэлдэйн уран бүтээлчдийг нэгтгэж буйгаараа онцлог бөгөөд уран бүтээлчийн (зохиогчийн), уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар буюу модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүдийг дэлгээд байна.

Үзэсгэлэн бүх насны хүмүүст нээлттэй бөгөөд хүүхэлдэйн уран бүтээлээр дамжуулан өөрийн дотоод “би”-рүүгээ өнгийн харж, тайлагдашгүй нууц ертөнцөд морилон саатаарай.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалтууд болох бөгөөд Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 26 хүртэл нээлттэй байх юм.

ФОТО: Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #онцлох зураг, #Хүүхэлдэй,