БНСУ-ын Ерөнхийлөгч асан, төрийн эргэлт хийхийг завдсан, авлига авсан хэргээр өдгөө хоригдож буй Юн Сук Ёлын эхнэр, тэргүүн хатагтай асан Ким Гон Хиг Сөүлийн төв шүүхийн зөвшөөрлийн дагуу саатууллаа. 
Кимийг авлига авсан, хувьцааны үнээр манипуляц хийсэн, 2022 оны сонгуулийн үеэр нэр дэвшигчийг сонгох үйл явцад нөлөөлсөн зэрэг олон зүйл ангиар шалгаж байгаа өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаагчид түүнээс байцаалт авсны дараа баривчлах хүсэлт гаргасан билээ.

Түүний нөхөр, Төрийн тэргүүн асан Юн Сук Ёл өнгөрсөн дөрөвдүгээр сард огцорч, өнгөрсөн сард баривчлагдсан юм.  Ийнхүү тэд Өмнөд Солонгосын түүхэнд нэгэн зэрэг шоронд хоригдсон анхны Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болж байна. Ким Гон Хи одоогоор ямар нэгэн тайлбар, мэдээлэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: AP 

#онцолсон, #БНсу, #Тэргүүн хатагтай асан Ким Гон Хи,