Тайванийн нутгаар дайрах Подул хар салхинаас урьдаж эрсдэлтэй бүс буюу зүүн өмнөд эргээс хэдэн зуун иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэллээ. Цаг уурын албаны мэдээлснээр, хар салхины хүч 155 км/цаг хүртэл ширүүсэх бөгөөд маргааш Тайдун хотоор дайрах төлөвтэй байна.
Тус бүсийн Хуалян мужид өмнө нь хөрс гулгасны улмаас үүссэн шороон овоолго хар салхинд нурахаас сэргийлэн 700 орчим оршин суугчийг нүүлгэнэ гэж Онцгой байдлын төвөөс мэдэгдэв.
Подул хэмээх энэхүү хар салхи зүүн эргээс гадна хүн ам шигүү суурьшсан баруун эргийг ч дайрах бөгөөд ирэх долоо хоногт Хятадын Фүжянь мужийг чиглэх төлөвтэй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555