Тайванийн нутгаар дайрах Подул хар салхинаас урьдаж эрсдэлтэй бүс буюу зүүн өмнөд эргээс хэдэн зуун иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэллээ. Цаг уурын албаны мэдээлснээр, хар салхины хүч 155 км/цаг хүртэл ширүүсэх бөгөөд маргааш Тайдун хотоор дайрах төлөвтэй байна.