АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгт нэмэлт татвар ногдуулснаа албан ёсоор зарлалаа. Зургаан сарын өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд  Нарендра Моди Вашингтонд айлчилж, хоёр улсын худалдааг 2030 он гэхэд 500 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байсан ч нөхцөл байдал эрс  өөрчлөгдөв. 

Энэтхэг Барууны орнуудын хоригт орсон ОХУ-аас газрын тос импортолж байгааг Трамп эрс буруушааж, нэмэлт 25 хувийн татвар ногдуулахаар шийдсэн нь энэ. Энэтхэг уг шийдвэрийг "Шударга бус, үндэслэлгүй,  хүлээн зөвшөөрөх аргагүй" гэж мэдэгдэн, хямд үнэтэй нефть импортлох нь тус улсын эрчим хүчний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж тайлбарлав. Үүний зэрэгцээ 2021-2022 онд Энэтхэгийн импортод эзлэх орос нефтийн хувь дөнгөж нэг хувь байсан нь одоо 30 хувьд хүрээд буй. 

Харин АНУ-ын хувьд Энэтхэгтэй хийж буй худалдааны эргэлт 190 тэрбум ам.доллар давдаг бөгөөд энэ нь хоёр улсын эдийн засагт том байр суурь эзэлж буй. Гэвч одоо татварын тарифыг ийнхүү нэмснээр Энэтхэгийн экспортод томоохон цохилт үзүүлж, их хэмжээний хохирол учруулж магадгүй болж байна. 

Нөгөө талаас, АНУ Пакистантай харилцаагаа сайжруулж, худалдааны гэрээ байгуулахдаа 19 хувийн тариф тогтоож, газрын тосны нөөцийг нь хамтран ашиглахаар тохиролцсон нь Энэтхэгийн дургүйцлийг төрүүлсэн. Өөрсдийг нь Пакистантай бараг ижил түвшний хамтрагч хэмээн үзэж байна гэж Дели дургүйцсэн байр сууриа илэрхийлж байсан юм. 

Эх сурвалж: BBC 

#АНУ, #Энэтхэг, #Трампын тариф,