БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мёны Засгийн газар Умард Солонгостой харилцаагаа зөөллөх алхам хийж, хил дагуу ухуулга хийдэг чанга яригч төхөөрөмжүүдээ хурааж эхэлснийг тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ. “Эдгээр төхөөрөмжийг буулгах нь цэргийн бэлэн байдалд нөлөөлөхгүй, мөн хоёр Солонгосын хоорондын хурцадмал байдлыг бууруулах бодит алхам” хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Умард Солонгосын зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён зургадугаар сард Ерөнхийлөгчийн ажлаа авсны дараа БНАСАУ руу чиглэсэн ухуулгыг зогсоож, хөрш улстайгаа харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Сөүл болон АНУ-тай дипломат харилцааг сэргээх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Хоёр улсын хил дагуу байршуулсан эдгээр чанга яригчаар К-поп дуу, дэлхийн мэдээ, ардчилсан болон капиталист нийгмийн талаар мэдээлэл дамжуулдаг аж.
Эх сурвалж: The Guardian

#БНсу, #умард солонгос,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555