Газад нүүрлээд буй өлсгөлөн, тэжээлийн дутагдлын улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн нас барсан тухай Палестины Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Ингэснээр 2023 онд Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэнээс хойш нийт 154 хүн өлсгөлөнгийн улмаас амиа алдаад байгаа бөгөөд тэдний 89 нь хүүхэд байна.
Газын оршин суугчдад очих ёстой хүнсний тусламжийг Израил нэвтрүүлэхгүй байгаагаас өлсгөлөн, тэжээлийн дутагдал газар авч, хүүхэд, хөгшид тэргүүтэй олон иргэн эрсдэлд ороод байгаа юм. НҮБ зэрэг олон улсын байгууллагууд үүсээд буй нөхцөл байдлыг ноцтой хэмжээнд хүрсэн хэмээн анхааруулж буй.
Хэдийгээр Израил Газ руу хүмүүнлэгийн тусламж оруулахад ямар нэг хориг тавиагүй хэмээн мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр нөхцөл байдал эсрэгээрээ гэж оршин суугчид, тэнд ажиллаж байгаа олон улсын мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Өлсгөлөн, хүмүүнлэгийн хямралын зэрэгцээ тусламжийн цэгүүд рүү очих зам ч аюултай, эрсдэлтэй хэвээр. Өнөө өглөөний байдлаар, Газын өмнөд хэсгийн Рафа бүс дэх тусламжийх цэгийн ойролцоо зургаан палестин иргэн амиа алдсан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв. Тусламж хүлээн авахаар зогсож байсан олон хүн рүү Израилын арми танкаар довтолсны улмаас ийнхүү иргэд амь үрэгджээ.
Эх сурвалж: BBC

#Газ,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555