ОХУ-ын Камчаткийн хойгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Номхон далайн бүсийн  улс орнуудад ч цунамийн сэрэмжлүүлэг гаргаж, хэдэн сая хүнд эрсдэлээс сэргийлэх мэдээлэл хүргээд байна.
Камчаткад 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн хүн хөнгөн гэмтэж, зарим бүсэд үер буусан байна.

Цунамийн давалгаа одоогоор Японы хойд эрэгт 40 см хүрч бүртгэгдсэн бол Хавайд тун удахгүй хүрэхээр байгаа юм. Японы эрх баригчид 1.9 сая хүнийг эрсдэлтэй бүсээс нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж, цунами нэг өдрөөс илүү үргэлжлэх төлөвтэйг анхаарууллаа.

Мөн АНУ-ын Калифорни муж оршин суугчдыг далайн эргийн бүсээс хол байхыг уриалсан бол Хятад, Филиппин, Индонез, Шинэ Зеланд, Перу, Мексик зэрэг улсад цунамийн сэрэмжлүүлэг гаргаад байна.

Эх сурвалж: BBC 

#Цунами, #Номхон далайн бүсийн орнууд, #ОХУ-ын Камчаткийн хойгт болсон хүчтэй газар хөдлөлт,