2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 25 минутад ОХУ-ын Камчаткийн хойгт 8.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас Номхон далайн эрэг дагуух Хоккайдо мужаас Кансай бүсийн Вакаяама муж хүртэлх эргийн бүсэд 3 метрийн өндөртэй цунами үүсэх аюулын улмаас "Цунамигийн түгшүүр" зарлаад байна.

Японы Метеорологийн агентлаг болон холбогдох байгууллагуудын мэдээлснээр, цунамигийн давалгаа 10:00–13:00 цагийн хооронд дээрх бүс нутгийг дайрах төлөвтэй бөгөөд давалгаа удаа дараа, ар араасаа ирэх магадлалтайг анхааруулж байна. Эхний давалгаанаас хойш ирэх давалгаанууд илүү хүчтэй байж болзошгүй.

Иймд тус бүс нутагт оршин суугаа болон аялал жуулчлалаар зорчиж буй иргэд Та бүхэн:

• Далайн эрэг болон голын эргээс даруй холдож, өндөрлөг газар эсвэл бөх бат барилгын дээд давхарт түр хоргодох,
• Цунамигийн түгшүүр цуцлагдах хүртэл нүүн шилжсэн хэвээр байх,
• NHK болон холбогдох албан ёсны эх сурвалжаас мэдээллийг тогтмол хүлээн авах
зэргийг анхаарна уу.

Монгол хэл дээрх цунамигийн мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү: https://www.data.jma.go.jp/multi/tsunami/index.html?lang=mn

Осака дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар

#Сэрэмжлүүлэг, #Цунами, #Осака дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар,