ОХУ-ын Камчаткийн хойгт газар 8.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас Номхон далайд том цунами үүсэж магадгүй тул Японы цаг уурын агентлаг эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлэг гаргалаа. 
АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Петропавловск-Камчатскаас зүүн өмнөд зүгт 126 км зайд, 18.2 км гүнд байсан бөгөөд Америкийн Аляск, Хавай муж, Гуам болон Микронезийн бусад аралд цунами болох эрсдэлтэйг анхаарууллаа. 

Харин Японы Хоккайдо арлын Нэмүро боомт хотод 30 см буюу 12 инч өндөрт давалгаа үүссэн бөгөөд дараагийн цохилт илүү хүчтэй, илүү өндөр байх магадлалтайг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Одоогоор эрэг дагуу бүсэд эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч, оршин суугчдад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. 

Эх сурвалж: BBC 

#онцолсон, #Цунами, #Япон,