БНХАУ-ын Засгийн газар төрөлтийг дэмжихээр гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд жил бүр 3600 юань олгохоор боллоо. Энэ нь улсын хэмжээнд хэрэгжүүлэх анхны төрийн тэтгэмжийн хөтөлбөр болж байна. Тэтгэмжийн энэ бодлогын хүрээнд ойролцоогоор 20 сая өрхөд нийт 10,800 юань хүртэлх хэмжээний мөнгийг олгох юм.
Түүнчлэн БНХАУ-ын Хөх хотын захиргаа гурав ба түүнээс дээш хүүхэдтэй хосуудад нэг хүүхдийнх нь төлөө 100,000 юань хүртэл тэтгэмж олгож эхэлсэн бол Шэньян хотод гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд сар бүр 500 юанийн тусламж үзүүлж байна. Мөн Бээжин хотын удирдлага бүх хүүхдэд үнэгүй цэцэрлэгийн боловсрол олгох төлөвлөгөө боловсруулахы уриалжээ.
Хүүхэд өсгөх зардлаараа Хятад дэлхийд хамгийн өндөрт тооцогддог бөгөөд “YuWa Population Research Institute”-ийн судалгаагаар Хятадад хүүхдийг 17 нас хүртэл өсгөх дундаж зардал 75,700 ам.доллар болдог байна.
2024 оны үзүүлэлтээр, БНХАУ-ын хүн ам гурав дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт аж. Харин өнгөрсөн онд 9.54 сая хүүхэд төрсөн нь өмнөх оноос бага зэрэг өссөн үзүүлэлт боловч нийт хүн амын тоо цаашид ч буурах хандлагатай. Тус улс төрөлтийг хязгаарлах “Нэг айл-Нэг хүүхэд” бодлогыг 10 жилийн өмнө цуцалсан ч хүмүүс олон хүүхэдтэй болохыг төдий л хүсэхгүй байгаа юм.
Тиймээс 1.4 тэрбум хүн амтай БНХАУ хурдацтай өндөр настай болж байгаа нь хүн ам зүйн хямралын гол асуудал болоод байна.
Эх сурвалж: ВВС

#БНХАУ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555