Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааг өдөр бүр 10 цагийн хугацаатай түр зогсоож, хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж бүрдүүлэхээ Израил мэдэгдлээ. Тус бүсэд хүмүүнлэгийн хямрал нүүрлэж, өлсгөлөн газар авсантай холбоотойгоор олон улсын байгууллагууд Израилыг шүүмжилж буйн хариуд тэд ийм арга хэмжээ авч байна. 

Тодруулбал, Газын гурван бүсэд өдөр бүр 10:00–20:00 цагийн хооронд цэргийн ажиллагааг түр зогсоохоос гадна 06:00–23:00 цагийн хооронд тусламжийн цуваа зорчих аюулгүй маршрутыг нээжээ. Үүний дүнд эхний  өдөр хүнсний тусламж ачсан 100 гаруй машин Газ руу нэвтрээд байна. 

Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн дотор өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас болж зургаан хүн амиа алджээ. Ингэснээр 2023 онд дайн эхэлснээс хойш өлсгөлөнгийн улмаас нас барсан хүний тоо 133-д хүрсэн бөгөөд 2.2 сая иргэн хүнсний хомсдолтой нүүр тулсан хэвээр байна. 

Хэдийгээр Израил ийнхүү нааштай арга хэмжээ авч байгаа ч тусламжийг нэвтрүүлэхэд зөвшөөрөл шаардсан хэвээр, мөн хүнс, барааг тараах дэд бүтэц муу, зохион байгуулалт сул байгааг НҮБ онцоллоо. 

Эх сурвалж: Reuters 

#Газ, #Израил,