ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хойд ба Өмнөд Солонгос харилцаа холбооны шугамаа сэргээж, хэдэн сарын хугацаанд анх удаа утсаар ярьжээ

Хойд Солонгос хил дамнасан шууд холбоог тасалснаас хойш хэдэн сарын дараа Өмнөд Солонгостой харилцаа холбооны шугамаа сэргээжээ. Энэ нь тус улсын удирдагч Ким Жон Ун харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс хэд хоногийн дараа болж байна.

Даваа гарагийн өглөө Өмнөд Солонгосын нэгдлийн яамнаас хоёр Солонгосын албаны хүмүүс наймдугаар сараас хойш анх удаа утсаар ярьсан гэж мэдэгдэв. “Өмнөд-Хойд холбооны шугамыг сэргээснээр Солонгос хоорондын харилцааг сэргээх үндэс суурийг тавьсан гэж Засгийн газар үнэлж байна” гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Хоёр улсуудын шууд холбоог өмнө нь хэд хэдэн удаа тасалж, эргэн сэргээж байсан.

2020 онд Хойд, Өмнөд хоёрын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсны дараа Пхеньян Солонгос хоорондын хилийн боомтыг дэлбэлсэн.

Мөн онд хурцадмал байдал үүссэний дараа Хойд Солонгос хоёр удирдагчдын шууд холбоо, цэргийн холбооны сувгууд болон Өмнөд Солонгостой харилцах бүх шугамыг тасалсан.

Шууд холбоог энэ наймдугаар сард богино хугацаанд сэргээсэн боловч Өмнөд Солонгос АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтад оролцсоны дараа дахин таслаад байсан юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet